БОАЖ-ын сайдаар томилогдсон Н.Цэрэнбат БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролоос тамгаа гардаж авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамгаа хүлээлцэх ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин байлцсан бөгөөд тэрбээр БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын үед энэ яам үндсэн чиг үүргийнх гэдгээ хадгалж чадсан. Д.Оюунхорол гишүүн БОАЖ-ын сайдаар 2 удаа сонгогдон ажиллахдаа маш сайн ажилласан гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Түүний эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд БОАЖ-ын шинэхэн сайд Н.Цэрэнбатад амжилт хүссэн юм.
ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ