ӨГЛӨӨГ ЭРЧ ХҮЧТЭЙ ЭХЭЛЖ, ӨДРИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ДУУСГАХ АРГА

2016-03-19  

1. Өглөөний цайгаа заавал уу. Ажлаасаа хоцорсон ч хамаагүй цайгаа заавал уугаарай. Уураг болон байгалийн гаралтай энергиэр хангагдахын тулд өндөг, жимс ид. Ажил дээрээ өлсгөлөн байвал анхаарал тань төвлөрөхгүй. Өлсгөлөн ходоод бүтээмжийг чинь бууруулна.

2. Ажлыг нэг нэгээр нь барьж ав Бүтээлч хүмүүс өглөөнөөс ажлаа нэг нэгээр нь хийж дуусгадаг бөгөөд олон ажил зэрэг эхэлж хүчээ бардаггүй. Ингэснээр дунд нь өөрийгөө амрааж өөр өөр ажилд шилжсэнээр уйдаж залхахаас аврагдана. Өглөө хэцүү ажлуудаа, үдээс хойш хөнгөн гэх мэтээр ангилаарай.

3. Цайны цагийг өөртөө зориул Үдээс өмнө аль болохоор анхаарлаа бүрэн төвлөрүүлж ихэнх ажлаа дуусга. Харин үдийн цайгаараа бүү ажилла. Энэ цагаар өөрийгөө урамшуул. Сандлаасаа ховхорч хаа нэг тийш явж олуул хооллоорой. Өөрийгөө урамшуулж байх нь нэмэлт ажлуудыг хийх сайн арга.

 4. Илүү зүйлд өөрийгөө бүү үр Ажлын завсраар утсаар ярих, фэйсбүүк чаатад хариу өгөх зэрэг нь анхаарлыг сулруулж эрч хүчийг унагадаг. Иймээс утасны яриануудаа анхаарал сулрах цагтаа өөрийгөө сэргээх байдлаар ярихаар төлөвлө. Харин бусад бүх чаат, вайбер, дуудлага зэргийг унтраа.

5. Унших сонирхох зүйлээ оройд үлдээ Мэдээлэл авах нь зайлшгүй. Ийм зорилгоор интернэт рүү нэг орсон бол цагаас чинь хумсалж байгааг анзаардаггүй. Тиймээс унших дуртай вэб хөтчүүддээ ажлаа эхлэхээс өмнөх 5 минутыг зарцуулангаа холбоосуудыг нь хадгал. Харин ажлаа тарсныхаа дараа тэдгээрийг уншвал чөлөөтэйн дээр анхаарал чинь сарнихгүй.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?