ЭХ ДЭЛХИЙН ЦАГААР ГЭРЛЭЭ УНТРААГААРАЙ

2016-03-19  

Өнөөдөр Эх дэлхийн цаг 20:30-21:30-ийн хооронд тохиож байна. “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн анх 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлж байсан бөгөөд өдгөө дэлхийн 7000 хотыг хамарч өргөжжээ. Энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн дэлхийн бүх хүнийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү арга хэмжээг дэмжин, нэгдэхийг БОНХАЖЯ-ны харьяа Байгаль хамгаалах сангаас уриалсан байна. Тиймээс орой 20:30-аас марталгүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулаарай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ок:Тэгий дэмжиж байна 2016-03-19
Zochin:Demjnee 2016-03-19
Тэргэл:нэгдэх л хэрэгтэй ш дээ дэмжинээ 2016-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?