БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НҮБ-ЫН АНДНЭЗК-ЫН ДЭД ЗАХИРАЛ КАВЕХ ЗАХЕДИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-11-01  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын дэд захирал Кавех Захедиг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ноён Кавех Захедиг Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, яам болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засгийн комиссын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсаар байгааг дуулгасан юм. Тухайлбал, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн хэтийн төлөвийг боловсруулах “СОМ” төслийн хүрээнд  хэрэгжиж буй “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжилд хүрэх замнал” хэмээх гуравласан тойм баримт бичгүүдийг боловсруулах ажил эхэлсэнд таатай буйгаа БОАЖ-ын сайдын зүгээс уламжиллаа. Мөн цаашид байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхижуулах асуудлаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

Харин НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын дэд захирал Кавех Захеди ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах боломж байгаа талаар танилцууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцлоо.

 

 

Эх сурвалж : БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?