Н.ЦЭРЭНБАТ САЙД ЭЛЧИН САЙДУУДТАЙ УУЛЗЛАА

2017-11-04  

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Европын холбооны орнуудаас Монгол Улсыг хамаарах Элчин сайдууд болон БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийлээ. Европын холбооны 31 улсын Элчин сайдуудтай хийсэн уулзалтынхаа үеэр Н.Цэрэнбат сайд Монголын байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц эрэлхийлж байгаагаа дуулгаад хамтарч ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтад оролцсон Элчин сайдууд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай хамтарч ажиллана гэдгээ мөн илэрхийллээ. Тухайлбал, Грекийн Элчин сайд аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар туршлага хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин Шведийн Элчин сайд хог хаягдлын менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа дуулгасан юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээж авч уулзахдаа Н.Цэрэнбат сайд салбар хоорондын харилцааг шинэ шатанд аваачих хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмнөх Засгийн газрын үед хамтарч ажиллахаар үзэглэгдсэн ч хэрэгжээгүй ажлуудыг нэн дариу эхлүүлэхийг хүссэн юм. Энэхүү хүсэлтийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин БНХАУ-ын Байгаль хамгаалах яам, Усны яам, Ойн яам болон Аялал жуулчлалын яамныханд мэдэгдэхээ илэрхийлээд Н.Цэрэнбат сайдад амжилт хүслээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?