БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2017-11-10  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон БОАЖын сайд Н.Цэрэнбатад ажлын амжилт хүсээд, Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (MINIS) төслийн үйл ажиллагаа явцын талаар мэдээлэл өглөө. Харин БОАЖын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон төрлийн туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн голлох салбар уул уурхайг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлж буй MINIS-ийн үйл ажиллагааг 20 сараар сунгахаар болсонд талархал илэрхийлээд, тус төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Гүний усны менежментийг бэхжүүлэх” нь байгаль орчинд чухал ач холбогдолтой тул БОАЖЯны үүрэг оролцоог сангийн болон уул уурхайн асуудал эрхэлсэн яамтай дүйцэхүйц байдлаар нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн юм. Түүнчлэн  эдийн засгийн салбаруудын хөгжилд байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд  Дэлхийн банкны зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?