АХМАДУУД ООЧЕРЛОЖ ХОНОЖЭЭ

2016-03-21  

ТОСК-оос төрийн өмчийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Өнөөдөр, маргааш хоёр “БуянтУхаа-II" хороололд зарлагдсан түрээсийн орон сууцад орох хүсэлтэй ахмадуудыг бүртгэхээр болсон.

Зарим ахмадууд ТОСК-ийн үүдэнд сахиж хоносон бол ихэнх нь өнөө өглөө үүрээр ирж оочерложээ. Өчигдөр ирж оочерлосон ахмадууд түрүүлж орох гэснээс эмх замбраагүй байдал үүссэн байдалтай байна. Ахмадууд ТОСК-оос ямар ч зохион байгуулалт байхгүй, ингэж бүртгэж байгаад бухимдаж буйгаа илэрхийлж байв. Одоогоор 500 гаруй ахмад нэрээ бичүүлж оочерлож байгаа бол дөнгөж 50 гаруй хүний материалыг ТОСК бүртгээд байна. Ахмадууд материалаа өгөөд, 52 байраас дээр азаа үзэх юм. 

ТОСК-оос ахмадуудад хандаж бичиг баримтаа сайтар шалгаж байгаад бүрдүүлэх, шөнө ирж хонох биш цаг тухайд нь ирж бүртгүүлэх, журамтайгаа сайтар танилцахыг анхааруулж байлаа.

-АХМАДУУД "СУГАЛААНД ИТГЭЛГҮЙ БАЙНА" ГЭВ-

БЗД-ийн өндөр настан Г.Жанлав: "Би өглөө 6 болж байхад ирсэн. Ирээд нэрээ бичүүлсэн. Одоо болтол дуудахгүй байна. Ямар ч сураг алга. Энд хэдэн зуун хөгшчүүл хүлээгээд л сууж байна. Ингэж их явдал чирэгдэлтэй бүртгэх хэрэг байна уу. Юм хөгжсөн үед цахимаар ч юм уу эсвэл дүүрэг, хороодоор дамжуулаад бүртгэчихсэн бол ийм юм болохгүй. Яг үнэндээ ямар хүмүүс нь ороод байгааг ойлгохгүй л зогсож байна. Зөвхөн бүртгэхэд ингэж байгаа юм чинь, сугалаа шударга явагдана гэдэгт нээх итгэж өгөхгүй байн шүү" гэлээ. 

Хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан иргэд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой юм байна.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?