ТА 400 САЯ ТӨГРӨГ ХОЖСОНОО МЭДЭЭГҮЙ ЯВАА ЮМ БИШ БИЗ?

2016-03-21  

20 саяын эзэн баримтаа мөн бүртгүүлээгүй байна. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй байсан НӨАТ-ын 400 саяын азтаны талаар НӨАТУС-аас мэдээлэл хийлээ. Энэхүү азтан нь 400 саяын азтан Амгаланд байрлах Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдан авалт хийжээ. Одоогоор азтан баримтаа ebarimt.mn-д бүртгүүлээгүй байгаа аж.

"Хэрвээ журмын дагуу гурван сарын дотор азтан баримтаа бүртгүүлээгүй, азтан тодроогүй тохиолдолд 400 сая төгрөгийг Төрийн сан руу буцаан шилжүүлнэ гэж НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэллээ.

Өөрөөр хэлбэл азтанг зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээх юм байна. Уг азтанг 24 сая баримтаас тодруулсан бөгөөд 20 сая төгрөгийн азтан мөн бүртгүүлээгүй байна. Иргэд заавал интернэт рүү орохгүйгээр мессэж бичих замаар баримтаа бүртгүүлэх боломжтой. 131313 дугаар руу сугалааны дугаараа бичээд зай аваад үнийн дүнгээ оруулна гэлээ.

Нийтдээ долоон удаа сугалааны тохирол явуулахад 70 000 азтан тодорсон ч 5900 гаруй баримт л бүртгэлтэй байгаа ажээ. Гар дээр байгаа баримтаа гар утасны аппликэйшн, мессежээр ebarimt.mn бүртгүүлэх боломжтой.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mongol hun:ter 400 sayain aztan ni barimtaa uregduulsen ba zaasan hugatsaandaa burtguulehgui bol yaah um be? 2016-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?