ШҮЛС, НУС, ЦЭРГҮЙ АВТОБУСНЫ БУУДАЛ

2016-03-22  

Гудамж талбай, олон нийтийн эзэмшлийн газар шүлс, цэрээ хаявал 5000-аас 1 сая хүртэл төгрөгөөр торгох шийдвэр хэрэгжиж эхлээд 20 хонож байна. Хүмүүс гудамж талбайд шүлс, цэрээ хаях нь бараг больсон. Мөнгөн торгууль гэхээс илүү нийгэм олны хараа хяналт, шахалт гэдэг маш хүчтэй гэдгийг мэдэрч байна гэж ТҮК-ийн ажилтнууд хэлж байна. Амьсгаа авахад ч уужим санагддаг гэнэ, цэвэрхэн орчинд. Олон хууль гарснаас хамгийн амьдралтай нь ч энэ гэж тэд үзэж байна. Яагаад гэвэл бохир орчинд амьдрахыг иргэдийн хэн ч хүсдэггүй. Тэр тусмаа шүлс цэрэн дунд амьсгалахыг хэн хүсэх билээ. Тэгээд ч шүлс цэрээ энд тэндгүй хаяад байх нь хэрэгцээ биш байсныг шинэ хэрэгжсэн хууль харуулж эхэллээ.

Үнэндээ, Монголчууд гадагшаа дотогшоо их зорчдог. Улаан Москвагаас эхлүүлээд, Лондон, Токио, Сөул, Вашингтон, Бээжинд зорчих монголчууд хэзээ ч тэнд цэр байтугай шүлсээ ч хаядаггүйг мэднэ. Журамтай, хуультай газрын дэглэмийг чанд мөрдөж чаддаг. Тэгвэл эх орондоо ч шүлсээ хаяхгүй байх шинэ орчинд дасаж эхэллээ. Одоо хог хаягдалтай тэмцэх хуулийг эрчимжүүлбэл мөн л үр дүнгээ өгөх санж. АСЕМ-ийг угтаад ядаж хотоо хоггүй, шүлс цэргүй цэвэр цэмцгэр хот болгоё доо, монголчууд аа. Өөрсдөөсөө хамаарах нэг зүйлийг ч гэсэн бусдаар шаардуулахгүй хийцгээе дээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:Тийм шүү дээ хэнээр ч шаардуулахгүй хийх зүйл..хувь хүний соёл шүү дээ..та хүүхдээ хөтлөөд явж байхдаа шүлсээ нус цэрээ хаяад байвал хүүхэд нэг л өдөр хаяна шүү дээ... 2016-03-22
заяа:Зарим нэг залуус бүр татаж ирж байгаад хаядаг, хотод орж ирээд хотын соёл гээчийг мэдэхгүй залуус зөндөө байна 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?