АСЕМ-Д АШИГЛАХ 52 “ПРИУС-30”-ИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

2016-03-22  

Дэлхийн хэмжээний гэгдэх АСЕМ-ийн уулзалтад зориулж тансаг зэрэглэлийн авто машин оруулж ирж ашиглах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцсэн нь иргэдийн дургүйцлийг нэлээдгүй хүргэсэн. Энэхүү шийдвэрийг сонссон автомашинтай иргэд санаачилга гаргаж “Лексус - 570”, “Hummer” зэрэг автомашинаараа үнэ төлбөргүй түрээслэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ. Харин Засгийн газраас АСЕМ-ийн уулзалтад зориулж машин худалдаж авахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй хэмээн мэдэгдсэн. Мөн хувийн компаниуд гаднаас оруулж ирсэн автомашинаа уг уулзалтад зориулж хэрэглүүлбэл Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх боломжтой гэсэн бөгөөд энэ дагуу тогтоолыг төслийг УИХ-д өргөн бариад байсан юм. Тэгвэл Засгийн газрын 3 сарын 7-ны өдрийн тогтоолоор АСЕМ-ийн үйлчилгээнд ашиглах зориулалтаар 52 ширхэг Тоёота Приус-30 маркын машиныг онцгой албан татвар болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тогтжээ. Автомашиныг “Хэт Моторс” ХХК өөрийн хөрөнгөөр импортлон оруулж ирэх бөгөөд АСЕМ-ийн уулзалтын дараа зарж борлуулах юм байна.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Заяа:Нэгэнт татвар бүх юмнаас чөлөөлж байгаа юм чинь дараа нь борлуулахдаа хямд үнээр зарах хэрэгтэй, борлуулахад нь хяналт тавихгүй бол манайхан зах зээлийн үнээр нь зарна гэж тэнэгтдэг 2016-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?