ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ 4 ДҮГЭЭР САРААС ӨМЧЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ

2016-03-22  

Нийслэлийн иргэдэд зуслангийн газрыг эзэмшүүлэх ажил өнгөрсөн жилүүдээс хэрэгжиж ирсэн. Харин ирэх 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа тухайгаа Нийслэлийн газрын албанаас мэдээлсэн байна. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 3 сарын 3-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулжээ. Эхний ээлжинд төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Шарга морьтын ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангасан байна. Уг төлөвлөлтөөр газар өмчлүүлэх ажлыг 4 дүгээр сард багтаан эхлүүлнэ гэдгээ албаныхан мэдэгдсэн байна.

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?