БАТААРЫГ МОНГОЛЫН ТАЛД БУЦААН ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2016-03-22  

Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сарын дундуур АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн албанаас тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж ирэн 2007 онд дуудлага худалдаагаар зарсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсад буцаах шийдвэр гаргасан. Тухайн үед 67 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг Холливудын жүжигчин Николас Кейж, Беверли Хиллз дэх дуудлага худалдаанаас 276 мянган ам.доллараар худалдаж авсан тодорхой болсон юм. Тэгвэл 2016 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк хотын Прокурорын газраас Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монголын талд хүлээлгэн өгөх шийдвэрийг эцэслэн гаргаж, үлэг гүрвэлийн олдворыг ирэх дөрөвдүгээр сарын 4-нөөс өмнө Николас Кейжээс авч Монголд буцаан өгөхийг  шийдвэрлэсэн байна.  Николас Кейж  уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ.

 

 

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?