Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, түүнийг Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр 14 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Г.Түвшинжаргал нь бага насны хөхүүл хүүхэдтэй. УИХ-ын зарим эмэгтэй гишүүд хөхүүл хүүхэдтэй хүнийг хорьсонд эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа.
Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Түүнийг суллахгүй. Харин ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг энэ сарын 21-нд өмгөөлөгч нь гаргасны дагуу өнөөдөр зөвшөөрлийг нь хүлээж авсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон” хэмээн мэдэгдлээ.
А.САЯН