ӨНӨӨДӨР ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ БҮРТГЭНЭ

2016-03-23  

Энэ сарын 21 буюу даваа гарагаас эхлэн Төрийн орон сууцны корпорациас түрээсийн орон сууцанд суух хүсэлтэй өндөр настнуудыг бүртгэсэн. Харин өнөөдрөөс эхлэн 2016 оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг бүртгэж эхэлнэ.

"Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд бүрдүүлэх бичиг баримтаа бүрэн хангаж ирэхийг ТОСК-аас анхааруулж байна. Ямар материал бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://tosk.gov.mn/ харах боломжтой. 

Энэ сарын 25-28-нд хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх, 30-нд 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг бүртгэх юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхээ:Хамрагдая гэсэн боловч нас 37 гарсан залуучуудаас хасагдсан гэж өөрийгөө ойлгоод сэтгэлээр их уналаа 2016-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?