ГАМШИГ, ОСЛЫН ДУУТ ДОХИОГООР ГАРААГҮЙ БОЛ ТОРГОНО

2016-03-23  

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо.

Дуут дохио 16:00 цагт хот даяар дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Тэгвэл тус арга хэмжээнд оролцоогүй үүргээ биелүүлээгүй бол ААН байгууллагыг 100000-150000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-25000 төгрөгөөр торгохоор гамшгаас хамгаалах тухай хуулинд зааснаар торгох арга хэмжээ авна хэмээн нийслэлийн ОБЕГ-аас мэдэгдлээ.

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дуяаа:Бид гамшигт бэлэн байх ёстой даанч одоо тэгэх сэтгэлгээтэй хүн ховор байна. Биднийг бага байхад иргэний хамгаалалтын хичээл дээр ийм юм их зааж өгдөг байсан одоо ч гамшгийн үед тэр хичээлүүд маань нэмэр болно гэдэгт би лав эргэлзэхгүй байна 2016-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?