"АМЬТАНД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГҮҮД-2017" ТОДОРЛОО

2017-12-15  

"Амьтны эрх хамгаалах нийгэмлэг"-ээс уламжлал болгон зохион байгуулдаг "Амьтанд ээлтэй шилдгүүд"-ийг өнөөдөр тодрууллаа. "Амьтанд ээлтэй шилдгүүд"-ийг амьтны төлөө хийсэн, бүтээсэн ажил, үйлээр нь зургаан төрлөөр шалгаруулжээ.

1. "Амьтанд ээлтэй хүн-2017" шагналын эзнээр дипломатч, орчуулагч, нийтлэлч, гэрэл зурагчин Г.Батсүх тодорчээ.

Тэрээр байгаль, ан амьтан, шувууд, нэн ховор амьтан болох Алтайн угалз, говийн мазаалай зэргийг дагнан судалдаг.

Г.Батсүх 1988онд "Угалз хамгаалах сан" ТББ, 1998онд "Мазаалай хамгаалах сан" ТББ-уудыг үүсгэн байгуулж эх орондоо болон гадаадын улс орнуудад мазаалай, угалз зэргийг өсгөх, хамгаалах асуудлыг хөндөн тавьж Аргаль, Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөрийг ч батлуулжээ.

Мөн "Амьтны араншин", "Шувууны анир" зэрэг танин мэдэхүйн номнууд туурвиж шувуудын гэрэл зургаар "Эс хайрлахын аргагүй ертөнц" үзэсгэлэн гаргасан байна. Түүнчлэн Алтайн угалзын хөшөөг босгож түүний үнэ цэн, ач холбогдлыг олонд таниулах ажлыг хийсэн хүн юм.

2. "Амьтанд ээлтэй удирдагч-2017" шагналын эзнээр НБОГ-ын дарга Э.Баттулга шалгарчээ.

НБОГ анх удаа нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авсан юм. Ингэхдээ 4 тонн хужир мараа, 100 тонн өвсийг нийслэлийн 8 цэгт байршуулжээ. Мөн Ховд аймгийн хүүхдүүдийн өрнүүлсэн "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" хавх хураах хөтөлбөрийг дэмжин "Хавхгүй нийслэл" аяныг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран хэрэгжүүлж 41 хавхыг устгажээ. Түүнээс гадна НБОГ мэргэжлийн байгууллагуудтай хамтран анх удаа "Зэрлэг амьтан асран хамгаалах төв"-ийг байгуулж амьтны жам ёсны эрхийг хүндэтгэх, хэрэгжүүлэх ажилд үлгэр жишээ үзүүлж ажиллажээ.

3. "Амьтанд ээлтэй хамт олон-2017" шагналын эзнээр Олон улсын ротаригийн 3450 дүүргийн Амгалан цогцолбор сургууль шалгарчээ.

"Нэг хүүхэд-Нэг үүр" эко төслийг амжилттай хэрэгжүүлж 30 үүрийг Сонгинохайрхан уулын бэл, Туулын бургас зэрэг мод бүхий газруудад байршуулжээ. Мөн төслийн хүрээнд мэргэжлийн шувуу судлаачдаас үүр хэрхэн барих тухай сургалт авч, гарын авлага гаргажээ.

4. "Амьтанд ээлтэй цахим бүлгэм-2017" шагналын эзнээр "Амьтдын ертөнц амьд байгаль" бүлгэм шалгарчээ.

132 мянган дагагчтай тус бүлгэм зэрлэг ан амьтадтай холбоотой мэдээ, мэдээлэл, дүрс бичлэг, түүхийг цахим хуудсаараа нийтэлдэг байна. Зөвхөн сүүлийн 28 хоногийн статистик үзүүлэлтээр 4623 пост, 216 мянган лайк, 22,7 мянган сэтгэгдэл тус цахим хуудаст иржээ.

Мөн тэд амьд байгаль, амьтны талаар сурталчлахаас гадна "Туул голоо аваръя" хог цэвэрлэх аян зэрэг байгаль, нийгмээ хамгаалах олон сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

5. "Амьтанд ээлтэй сэтгүүлч-2017" шагналын эзнээр сэтгүүлч С.Шүрэнчимэг шалгарлаа.

Тэрээр уул уурхай, байгаль, экологийн тулгамдсан асуудал түүний цаана хөндөгдөх биологийн олон төрөл зүйлийн талаар хөндсөн мэдээ, нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг сэтгүүлчдийн нэг төлөөлөл бөгөөд зөвхөн 2017 онд энэ чиглэлийн 50 гаруй мэдээ, сурвалжлага, 10 орчим нэвтрүүлэг бэлтгэн ETV телевиз болон ETV HD цахим хуудсуудаар дамжуулан олон нийтэд хүргэжээ.

Энэ дундаас амьтантай холбоотой 10 орчим мэдээ, сурвалжлага бэлтгэн хүргэсний дотор

- Минж бол усны инженер

- “Шувууны Жагаа ба түүний нөхөд” шувууны гэрэл зургийн үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлага

- "Дорнод, Сүхбаатар аймгуудад зун гандуу, хур бороо оролгүй удсанаас зээрийн сүрэг харангадаж олноор хорогдох болжээ"...зэрэг мэдээ, сурвалжлагуудыг дурдаж болно.

6. "Амьтанд ээлтэй эмэгтэй-2017" шагналын эзнээр "Туул голд минж нутагшуулах төсөл"-ийн менежер Ю.Дэлгэрмаа шалгарлаа.

Тэрээр 2011 оноос энэхүү төслөө эхлүүлсэн бөгөөд төслийн үр дүнд Гачуурт дахь "Минж үржүүлэх судалганы  төв"-ийн үйл ажиллагаа жигдэрч нийслэлийнхний очих дуртай газруудын нэг болжээ. Мөн минж нутагшуулах төсөл амжилттай болж жил бүр 10 орчим төл хүлээн авдаг болжээ.

Амьтан хамгаалах нь сайхан сэтгэлээс үүдэлтэйС.Шопенхауер

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?