“ЦАЙНЫ ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-12-22  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн хороотой хамтран “Цайны замын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэ үеэр Улаанбаатар хотын Аялал жуулчлалын газар болон ӨМӨЗО-ны  Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн хорооны төлөөлөгчид хоёр улсын хил дагуух аялал жуулчлалын нөөц бололцоо, түүнийг хэрхэн ашиглах талаар санал санаачилгаа дэвшүүлж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөллүүд өөрсдийн танилцуулгаа хийлээ.

Уулзалтад оролцогчдын зүгээс хоёр улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж буйг онцлоод, Цайны замын замын аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан сурталчлах, туршлага солилцох ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг тэмдэглэсэн юм.  Уг арга хэмжээнд Монголын Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол аялал жуулчлалын холбоо, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид зэрэг Монголын төр, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгч, БНХАУ-ын талаас Шилийн гол аймгийн  Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Бао Жин Хай тэргүүтэй 10 зочин оролцов.

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван Ерөнхийлөгч 2014 онд байгуулсан хэлэлцээрээр Монголын  “Хөгжлийн зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг нэгтгэн гурван улсыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулахаар болсон. Энэхүү өндөр төвшний хэлэлцээрт хэрэгжүүлэхээр тусгасан 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” орсноор бүс нутгийн хүрээнд брэнд бий болгох, хамтарсан маркетинг хийж, дэлхийн жуулчдын урсгалыг татах боломж бүрдсэн билээ.

 

 

ХХААХҮЯам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?