МОНГОЛ ТУУРГАТНЫ МИССҮҮД НЯРАЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛНА

2016-03-25  

“Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй "Монгол туургатны мисс"-ийн тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Монголын төлөөлөл болсон 20 бүсгүй оролцож буй юм.

Тэмцээний "Мисс Гүүдвил" номинацийн хүрээнд "Сүүн дусал" сайн үйлсийн аян зохион байгуулагдах болсноо өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Аянаар Хоёрдугаар амаржих газрын нярайн тасгийг олон улсын стандартын дагуу тохижуулах ажээ. Тус аянд Монголын үндэсний томоохон үйлдвэрүүд хамтран ажиллаж байгаа бөгөөд нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа гэнэ.Тасгийг тохижуулахад нийт 32 сая төгрөг шаардлагатай байгаа ч одоогоор 10 гаруй сая төгрөг цугларчээ. Хандивыг өнөөдөр тус амаржих газрын удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?