Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 4 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлжээ. Тухайн этгээдүүдийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа юм байна. Сүүлийн үед хар тамхийг улсын хилээр тээвэрлэж нэвтрүүлдэг, жижглэнгээр худалдаалдаг, захиалан авчруулдаг зэрэг сүлжээ үүссэн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Тухайлбал, 2016 оны 3 сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 3 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн байна.
Х. АЯЛГУУ