ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016-03-25  

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэл зорилтот бүлэг тус бүрээр ээлжлэн үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс хувийн байгууллагын ажилчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэнэ.

Өөрөөр хэлбэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл өчигдрөөр дуусч, гуравдугаар сарын 25-28-ны хооронд хувийн байгууллагын ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж эхэлж байна.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн иргэд аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сэргэлэн:Энэ одоо үнэн үү Хөгшчүүдийг ****ан зовоосон одоо залуучуудыг алалцуулах нь дээ 2016-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?