ГОК-ЫН ДАРГА НАРЫГ ШАЛГАНА

2016-03-25  

 

 

 

 

 

 

 

 

 

Сангийн сайд Болор ийм мэдэгдэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, орлого зарлага, үр ашгийг биш дарга нарын гадаад валютаар цалин авч байсан мэдээллийн мөрөөр шалгалт оруулах болсон нь тодорхой боллоо.

"Эрдэнэт" Үйлдвэрийн дарга нар их хэмжээний мөнгийг өөрсдөдөө хуваарилсан, тэтгэмж тэтгэлэг олгосон, дээр нь валютаар их хэмжээний нэмэгдэл цалинг сар бүр авч байсан нь сангийн яамнаас шалгалт хийх шалтаг шалтгаан болсон байна. Даваацэрэн захирлаасаа өгсүүлээд нийгмийн бодлогын асуудал хариуцсан Сувдаагаар дамжаад нийт дарга нарыг шалгах нь. Хамгийн гол нь Монголд гадаад валютаар цалин олгодоггүй журмыг зөрчсөн нь анхаарал татахад хүрчээ. Ямар ч гэсэн мөнгө хаанаас олох вэ? гэж толгойгоо гашилгаж байсан Болорт бас нэг боломж гэрэлтэх шиг болов. Харин иргэдийн хувьд, "Яагаад" хүмүүс Эрдэнэтийн дарга, даамал болох гээд зүтгээд байдгийн, намын шагналаар тэнд томилогдоод байдгийн бага ч гэсэн учир холбогдол энэ шалгалтаар нээгдэх болов уу гэсэн хүлээлт үүслээ.

 

 

Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
пүүжээ:Зөвөө зөв.Шалгах цаг нь болсон 2016-03-25
Заки:Хийж чадаж байгаа идэж чадаж байгаа яадгын 2016-03-25
хувьсгал:Сайн шалгаа, өшөө сайн илрүүлээд бай, Улсын төсөв зузаарах юм бишүү 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?