ЗАЯАГААР УЧИРСАН ДАНИЧУУД, АЗТАЙ МОНГОЛЧУУД

2016-03-25  

Хөрөнгө оруулагчдад өөрийн сонирхол заавал байдаг. Монголчууд үүнийг сүүлийн жилүүдэд бие сэтгэл, махбодоороо мэдэрч байна. Хэн мөнгө төлсөн, тэр хөгжмөө захиална гэдэг дүрэм хаа сайгүй үйлчилж байна. Тэгвэл өөрийн сонирхлоо огт шингээгээгүй нэгэн төсөл Монголд амжилттай хэрэгжсэн. Одоо ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ бол "Чөлөөт хэвлэл" төсөл юм. Энэ төслийн хүрээнд хоёр байгууллага бий болсны нэг нь Монголын Хэвлэлийн Хүрээлэн юм. Гадны санхүүжилтаар Монголд хэрэгжсэн төслүүд уртдаа 3 жил насалдаг бол "ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ" төслийн үр дүнд бий болсон МХХ өнөөдөр 20 нас хүрч байна. Энэ бол Хэвлэлийн Хүрээлэнгийн тогтоосон бас нэгэн рекорд. Төслөөсөө халиад амжилттай хэрэгжиж байгаагийн нууц нь, энэ төслийг боловсруулсан, удирдсан, Данийн мэргэжилтэн, багш нарт байгаа гэж эргэлзэхгүй хэлнэ. Тэдний менежмент, арга ажиллагаа, нэвтрүүлсэн технологи гайхалтай. Дээр нь хүнтэй ажиллах арга ухаан, харьцааны өндөр соёл, мэдлэг чадвар, зааварчилгаа зөвлөгөө, ажил үүргээ ухамсарласан өндөр хариуцлага, хүсэл зорилгодоо хүрэх чин сэтгэл гээд төслийг амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн олон зүйл, чанарыг дурдаж болно. Тэгэхээр энэ баярын өдөр Данийн Сэтгүүл Зүйн Сургуульд, төслийг удирдсан тус сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга асан Юрген Рийнгаард, төслийг санхүүжүүлсэн Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ төслийг анхнаас нь өдий хүртэл амжилттай авч яваа нийт хамт олон, одоогийн захирал Мөнхмандахад баяр хүргэе. Насан баярын энэ өдөр Монголын Хэвлэлийн Хүрээлэндээ мөнх наслахын өлзийтэй ерөөлийг өргөн барья.

 

Ц.ЭНХБАТ ( Анхны захирал) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ххх:Сэтгүүл зүй зөв хөгжих ёстой 2016-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?