БЯМБАСАЙХАН "ТОМЧУУДЫН" ЗОЛИОС БОЛОХ ВИЙ ДЭЭ!

2018-05-18  

Б.Бямбасайхан гэдэг энэ залууг Оюутолгойн асуудалтай холбогдуулан цагдан хорьж байгаад нэн харамсаж байна. Тэр бол толгой мэдэн дангаараа гэрээ хийх хэмжээний эрх мэдэлтэн биш. Зөвхөн гүйцэтгэх ажилтан. Эх орныхоо эсрэг элдэв муухай зүйл хийж , авлига хээл хахууль авах залуу биш. Түүнтэй хамтран ажиллаж байсны хувьд, түүнийг сайн мэдэх хүний хувьд би бат итгэлтэй хэлж чадна. Тиймээс ч энэ хэдэн мөрийг хэлхэж сууна. Харамсаж байна. Үлгэрлэх сайхан залуучуудыг ингэж барьж хориод байхаар энэ улс орны төлөө хэн ажиллах болж байна бэ? гэж асууя.

Б.Бямбасайхан бол өнөө цагийн өндөр боловсрол мэдлэгтэй, олон улсын түвшний хэмжээнд бэлтгэгдсэн цөөн мэргэжилтний нэг. Бид ах дүү, хамаатан садан биш. Гэхдээ л түүнийг хамгаалж, өмгөөлж үгээ хэлэхээс хэзээ ч ухрахгүй. Олон жилийн тэртээ Будапештэд болсон Олон улсын хурал дээр нэгэн зүс үл таних, нэр үл мэдэх монгол залуутай анх танилцсан. Энэ хуралд юу хийж яваа юм бол гэж гайхсан. Гэтэл тэр залуу Азийн хөгжлийн банкыг төлөөлөн уг хуралд оролцож байсан нь гайхал төрүүлсэн. Б.Бямбасайхан МУИС-ийг эдийн засагчаар төгсөөд улмаар АНУ-д суралцан магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Тэрбээр АХБ-наас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтанд дэлхийн олон орны мэргэжилтнүүдтэй өрсөлдөж, улмаар ялалт байгуулан тус банкинд шинжээчээр орж ажилласныг сонсоод энэ залуугаар бахархах сэтгэл төрснөө нуугаагүй. Ажлын залуучууддаа Б.Бямбасайхан шиг сурч ажиллаж олон улсын түвшний мэргэжилтэн болохыг ч уриалдаг байлаа. Хэдэн жилийн өмнө АХБ-наас Азийн эрчим хүчний зохицуулагчдын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг байв. Хятад, Казахстан зэрэг улс оронд тус зөвлөгөөнийг голдуу зохион байгуулдаг байлаа. Казахстанд болсон зөвлөгөөнд оролцож байтал,

- “Ганжуур ахаа энэ зөвлөгөөнийг Монголдоо зохион байгуулья, манайд нөхцөл бололцоо бий юу” гэж асуухад нь,

- “Тэгэлгүй яахав, бүрэн боломж бий” гэж баяртай хариулснаа санаж байна. Удалгүй бидний яриа ажил хэрэг болж, Эрчим Хүчний Зохицуулах Газар (тухайн үед миний бие тус газрын даргаар ажиллаж байсан юм) АХБ-ны санхүүжилтээр тэрхүү нэр хүнд бүхий Олон улсын эрчим хүчний уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатарт анх удаа зохион байгуулсан. Б.Бямбасайхан Азийн Хөгжлийн Банкнаас гарч, Монголдоо буцаж ирээд Ньюком компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Тэр үедээ, 2013 онд Салхитын 50 Мегаваттын салхин цахилгаан станцыг угсарч ашиглалтанд оруулсан. Улмаар 5 дугаар цахилгаан станцын олон улсын тендерт Франц,Япон,Өмнөд Солонгос улсуудын олон улсад танигдсан том компаниудтай гэрээ хэлцэл хийж Консерциум байгуулан оролцоод тендерийн ялагч болсон юм. Энэ бол олон улсын маш том арга хэмжээ байлаа. Харамсалтай нь янз бүрийн алдаатай бодлогоос болоод 5-р цахилгаан станц баригдалгүй өнөө цагтай золголоо. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг ашиглан Азийн супер цахилгаан сүлжээ байгуулан Япон,Өмнөд Солонгос улсуудад цахилгаан экспортолж болох саналыг анх дэвшүүлэн хэрэгжүүлэлтийн олон ажлыг ийнхүү эхлүүлсийг дурсан саная.

Ийм л сүрхий, ирээдүйтэй залуу хүн. Б.Бямбасайханы хувь нэмрээ оруулсан томоохон бүтээн байгуулалтууд олон байдаг, би зөвхөн эрчим хүчний чиглэлийн талаар мэддэгээ бичлээ. Өөрийн мэдэх зүйлээ дурсан бичсэн нь АТГ-аас Б.Бямбасайханыг хорьж цагдалгүйгээр шалгахыг хүсч байгаагийн илэрхийлэл.  Энэ залуу улс төрийн том тоглоомны золиос болж хэлмэгдүүлэлтэнд өртөөд байгааг анхааралдаа авахыг хууль хяналтын байгууллагын сонорт хүргэе.

 

 

 

 

Р.ГАНЖУУР   / Эрчим хүчний зохицуулах газрын дарга асан /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДЭМЖИЖ БАЙНА.: ҮНЭН ШҮҮ, ЭНЭ ЗАЛУУЧ ЮУН БУРУУ БАЙХ ВЭ, ДААЛГАВАР ӨГСӨН ХҮМҮҮСТЭЙ НЬ Л ЯРИХ ЁСТОЙ ДОО 2018-05-19
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?