Улсын төсөвт хохирол учруулсан байж болзошгүй олон хэрэг шил дараалан шүүхрүү шилжсээр байна. Тухайлбал барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь хөрөнгө оруулгын мэдүүлгээ дутуу мэдээлснийг АТГ илчилжээ. Тэрээр “RIVER GARDEN” цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцыг өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр худалдан авсан байна. Түүнчлэн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд АТГ энэ асуудлыг шүүхэд шилжүүлэх санал прокурорт удаа дараа өгсөн байгаа юм. Гэвч уг хэрэг прокуророос 6 дахь удаагаа буцаагдаж, АТГ энэ сард ахин прокурорт шилжүүллээ.
Мөн тус яамны сайдаар ажиллаж байсан Б 2016 онд эрх мэдлээ урвуулан ашиглаж 123 айлыг орон сууцыг тендэр зарлалгүйгээр худалдан авчээ. Ингэснээр улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэж АТГ-ийн мэргэжилтнүүд үзэж байна. Тус хэргийг СХД-ийн шүүхэд шилжүүлжээ.
О.НАНСАЛМАА