Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд сэжигтнээр татан баривчилсан билээ. ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид 40 хоног хоригдсон Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал муудаж улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдээд хоёр хонож байна.
Өчигдөр АТГ-ийн дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан хэвлэлийн бага хурал хийж, С.Баярыг М.Энхболдын захиалгаар дарамталсан, мөн хордуулсан байж болзошгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Үүнд өнөөдөр АТГ хариу өглөө. Тэрээр ямар нэгэн дарамталсан зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа гэлээ.
О.НАНСАЛМАА