ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ТОМИЛГООГ ХУУЛЬ БУС ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

2018-05-26  

Өчигдөр “Сентрал тауэр” оффист Хуульчдын холбооны “Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын дэмжих хороо”-оос  “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан, тус сургуулийн дэд захирал  доктор, А.Бямбажаргал нар илтгэл тавьж, хуульчдаар хэлэлцүүллээ.

Цэцийн гишүүн хууль зүйн мэргэшилтэй, онолын мэдлэгтэй байх ёстой.  Гэвч Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн гурван хүн нь эрх зүйч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх түвшний мэргэшсэн хүмүүс биш. Хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандах хууль эрх зүйн гаргалгааг эрэлхийлж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох шаардлага хангаагүй хүмүүс томилсон, томилгоо хийх процесс нь буруу хийгдсэн гэж доктор, дэд профессор О.Мөнхсайхан хэллээ.

Өнгөрсөн хугацаанд Цэцийн гишүүнийг томилохдоо маш сайн шаардлага тавьдаг байсан. Сая бол зүгээр л нэг хүний хамт ажилладаг хүмүүсийн таашаалд нийцсэн хүмүүсийг томилсон. Шинээр томилогдсон хүмүүсийг хуулийн чиглэлээр ажиллаж байсан нь ч эргэлзээтэй, мэдэгдэхгүй байгаад харамсаж байгаагаа хуульч Б.Баяр илэрхийллээ.

Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заажээ. Гэтэл Ерөнхийлөгчөөс санал болгосон гурван нэр дэвшигч нар энэ шаардлагыг хангаж байгаад хуульчид эргэлзэж байгаа юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tsets:tsets yaj ajillana aa ****n margaan shiideh bus uuriinkh ni shiidveriig shuuheer shiideh hereg garah ni ee 2018-05-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?