МАХН-ЫН ИХ ЧУУЛГАН ДОЛДУГААР САРД ХУРАЛДАНА

2018-05-28  

Өнөөдөр МАХН-ын удирдлагууд “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын Хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням нарын хүмүүс оролцлоо.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын бүртгэлтэй холбоотой асуудлыг улстөржүүлж байна. Энэ асуудал олон түмний хараа хяналтад ороосой, олон нийт  хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа шүүгчдийг хянах ёстой үүнийгээ тэд мэдэж  аваасай гэж хүсч байна. МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэм хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ дүрэмд байгаа зохицуулалтын дагуу намын даргын хувьд ээлжит бус Их чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. Нэгэнт ийм шийдвэр гарсан тул дүрэмд заасны дагуу уг асуудлыг Бага чуулганаар ярилцаж, Их чуулганы төлөөлөгч сонгох журмыг батлах ёстой.

Бага чуулганыг зарлан хуралдуулах эрхийн дагуу Бага чуулганы 20 дугаар хуралдааныг өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр зарлаж, 67 хувийн ирцтэй хуралдсан. Энэ хуралдаанаар намын даргын шийдвэрийг хэлэлцээд Их чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж, уг чуулганыг  7 дугаар сарын 7 –ны өдөр хуралдуулж, оролцох төлөөлөгч сонгох журмыг тус тус баталсан. Их чуулган бол хууль ёсны дагуу зохион байгуулагдана” гэв.

 

 

М.БАТТОГТОХ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?