БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-Д АЙЛЧИЛЛАА

2018-05-29  

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхөгийн урилгаар 5 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсоор айлчиллаа. Айлчлалын үеэр сайдууд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцоод төгсгөлд нь  БНХАУ-ын БХЯ-наас манай улсын БХЯ-нд цэргийн буцалтгүй тусламж олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Үүний дараа БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Шюй Чилян Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзан, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Айлчлалын хугацаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Жанжякөү хотын Жанбэй хошуун дахь Монгол-Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, тус цогцолборт байрладаг музейд Чөлөөлөх дайны үед хэрэглэж байсан монгол цэрэг дайчдын зэвсэг,  хувцас, хэрэглэлийг шилжүүлэн өглөө. Мөн Жухай дахь Макаогийн цэргийн ангийн сургалтын төв, Шэньжэнь хот дахь “Hytera” холбооны техник, хэрэгслийн компани болон “Поли” батлан хамгаалах аж үйлдвэрийн компанийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм.

 

 

БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?