УЛСЫН ХЭМЖЭЭНД 2016 ОНООС ХОЙШ ИТХ-ЫН 22 ТӨЛӨӨЛӨГЧ НАС БАРЖЭЭ

2018-05-31  

6 сарын 24-нд зарим аймаг сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдана. 11 аймаг, 29 сумын 43 хэсэгт санал авах байр байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар нийт 83 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нөхөн сонгууль явуулах болсон шалтгаан нь төлөөлөгч нас барсан болон хуулийн байгууллагад шилжсэн, өөрөө санал гаргасан гэх үндэслэлүүд бий. Тухайлбал 2016 оноос хойш ИТХ-ын 22 төлөөлөгч нас барсан байна.

ЗӨВХӨН САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭХЭД 31 САЯ 693.000 ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Энэ удаагийн сонгуульд нийт 23.477 сонгогч саналаа өгөх тооцоо гарсан бөгөөд нэг иргэний санал хураалтын хуудсыг 1350 төгрөгөөр хэвлэдэг байна. Ингэхээр 31 сая 693.000 төгрөг зөвхөн санал хураах хуудсанд зарцуулагдаж байгаа юм.  Одоогийн байдлаар СЕХ-нд 100 сая төгрөг байгаа, тиймээс зөвхөн саналын хуудас хүргэх ажлыг хариуцан ажиллана гэдгийг тайлбарлалаа. Үлдсэн төсөв зардлыг орон нутгийн төсвөөр шийдэх юм байна.

Нөхөн болон дахин сонгуулийн тухайд зөвхөн сумын ИТХ-ын сонгуульд л гэхэд 57 нэр дэвшигч бүртгүүлжээ. Сонгуулийг автомат системээр явуулж, дүнг шууд дамжуулна гэдгийг  СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД АХИН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 

Түүнчлэн  СЕХ-ны хуулийн хэлтэс Сонгуулийн тухай хуулийг дахин шинэчилхээр ажиллаж байгаа гэлээ. Ийнхүү засаг солигдох тутам дагаж солигддог хуулийг энэ удаад ч зүгээр орхихгүй нь.

Практикт гардаг аар саар зүйлсээс шалтгаалж бүхэл бүтэн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сонгуулийг үр дүнтэй явуулах боломж бүрдэнэ гэдэг нь өрөөсгөл болох нь өнгөрсөн бүх сонгуулиар батлагдсан. Харин сонгуулийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг тус тусад нь хуульчлан зохион байгуулах нь зүйтэй гэж зарим хуульчид үзэж байгаа юм.  

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн :намд элсээд үхдэг болоосой чөтгөрийн тойрог бүр арил монгол улс хөгж 2018-06-01
а:хайран хүний амь **** 2018-06-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?