Н.ЭНХБОЛД САЙДЫН АЙЛЧЛАЛЫГ ХЯТАДЫН ХЭВЛЭЛҮҮД ХЭРХЭН ДҮГНЭВ

2018-05-31  

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын БНХАУ-д хийсэн  айлчлалын үр дүнгийн талаар Хятадын цэргийн болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг хүргэж байна.

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Шюй Чилян уулзалтын үеэр хоёр талын харилцаанд хамтын ажиллагааны агуулга болон цар хүрээг тасралтгүй баяжуулж байх, "Бүс ба Зам" санаачлага, "Хөгжлийн зам" стратегийг амжилттай үргэлжлүүлэх, бие биенийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын ерөнхийлөгч хоорондын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс шинэ эрин үед Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн хоёр улсын зэвсэгт хүчний харилцаа, практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа талаар хэлэв.

Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монголын тал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох Хятадтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг үргэлж дэмжиж байгаа бөгөөд Монгол Хятадын хөгжлийн стратегийг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр улс нь уул, усаар холбогдсон сайн хөршүүд юм. Хятад улс энх тайвны гадаад бодлогыг баримталж, хөрш орнуудтайгаа дипломат бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж, Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна.  Хоёр улсын ард түмний ашиг тусын төлөө, хамтдаа хөгжиж,  харилцан хүндэтгэж,  Хятад Монголын стратегийн бүрэн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах сонирхлоо илэрхийлэв. Хятадын зэвсэгт хүчин Монголын талтай хамтран бие бүрэлдэхүүний сургалт, хамтарсан сургалт, олон улсын энхийг сахиулах, терроризмтай тэмцэх, хил орчмын хяналт зэрэг хоёр зэвсэгт хүчний харилцааг шинэ түвшинд хүргэхэд түлхэц болгон хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ мөн хэлсэн юм.

Монгол Улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монголын тал Хятадын талтай батлан хамгаалахын салбарын олон талбарт практик харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж хоёр улсын цэргийн салбарыг гүн гүнзгий хөгжүүлэх явдлыг дэмжихэд бэлэн байгаа талаар хэлсэн байна.

Аудитын мэдээлснээр бол АСЕМ зохион байгуулахад зарцуулсан мөнгө болох 395,7 тэрбум төгрөгөөр зохион байгуулагчид тоглочихсон юм байна. Үүний 90 тэрбум нь улсын төсвийн татвар төлөгчдийн мөнгө байж. 17 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлсэн гэнэ.

Орчуулсан Г.Янжинлхам 

 

Ашигласан эх сурвалж:

http://www.81.cn/jwzb/2018-05/25/content_8042371.htm

ХЯТАДЫН ЦЭРГИЙН САЙТ

http://cpc.people.com.cn/n1/2018/0526/c64094-30015299.html     

ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН САЙТ

http://world.people.com.cn/n1/2018/0526/c1002-30015167.html

http://www.gov.cn/xinwen/2018-05/25/content_5293757.htm

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙТ

http://www.xinhuanet.com/2018-05/25/c_1122890175.htm

http://news.he-nan.com/article_411178.html

http://news.sina.com.cn/o/2018-05-25/doc-ihcaqueu0871235.shtml

http://www.xinhuanet.com/2018-05/25/c_1122890175.htm

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СС:Ямаа ярьж байснаа тэмээ болоод явчих юм. БХЯ ны сайдын айлчлалыг хятадууд хэвлэлээрээ дүгнээд бас АСЕМ аар хэр цавчаа хийснийг дурдаа юу. Хоорондоо авцалдаагүй мэдээгээ хянаач. 2018-06-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?