ЁСОО АЛДСАН ТЭНЭГЛЭЛ, ЁРООЛГҮЙ МУНХАРЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛСОН ШАВ ТАВИХ ЁСЛОЛУУД...

2018-06-05  

Сүүлийн жилүүдэд гэрэлтүүлгийн шон босгохдоо, шинэ жорлон барихдаа, гудамж доторх жижиг зам тавихдаа, ганц үг бүхий хөшөөт байгууламж босгохдоо... шав тавьж, лам хуварга залж, ном гүрэм болдог. Заримдаа бүр ёсоо алдаж тэнгэрт өргөдөг сүүгээ цементэн замаар нэг цацаж байхыг ч үзэгч, уншигч та бүхэн анзаардаг биз ээ.

Гэвч энэ ёсоо алдсан тэнэглэл, ёроолгүй мэт энэ мунхарлаас ард олон залхаж, хийсэн ажил нэртэй жонхууны ажлаа цахимаар сурталчлахад нь ч дургүйцэж эгдүүцсээр...

БЗД-т 1км хүрэхгүй авто замын шинэчлэл хийсний дараах сүр, дуулиантай нээлт. Хар зам дээгүүр сүү асгаж байгаа дүр зураг...

Өнгөрсөн оны 10-р сард Хөвсгөл аймагт "Эко жорлон" барьж байгаагаа зарлан ёслол төгөлдөр нээлт хйиж, тууз хайчилсан билээ...

Он гарсаар Өмнөговь аймагт гудамжны гэрлийн шонгууд суурилуулах ажлыг мөн л ёслол төгөлдөр хийж, тууз хайчлан, гүрэм дором болсон үе...

Явган хүний богинохон зам тавьж дууссаны дараах агшин...

Харин энэ эцэс төгсгөлгүй мунхрал хэзээ дуусах нь тодорхойгүй, үргэлжилсээр...

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?