“ХУРЦАДМАЛ БАЙДЛЫГ НАМЖААН, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР СОЛОНГОСЫН НЭГДЛИЙГ ХАНГАХ НЬ” ОУ-ЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2018-06-07  

Сүүлийн үед Зүүн хойд Азийн асуудал ялангуяа БНАСАУ-тай харилцах АНУ, БНСУ-ын харилцаа асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Монгол улс БНАСАУ, БНСУ-тай урт удаан хугацааны сайн хөршийн харилцаатай бөгөөд Зүүн хойд Азийн асуудалд идэвхтэй, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээн ажилласаар ирсэн юм.

Харин өнөөдөр маргааш хоёр өдөр “Хурцадмал байдлыг намжаан, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал болох гэж байна. Бага хурлыг АНУ-ын Global Peace Foundation, East West Institute, БНСУ-ын One Korea Foundation, Action for Korea United болон Монголын Mongolian Forum for Korean Unification, “Цэнхэр Сүлд” зэрэг төрийн бус байгууллагуудаас /ТББ/ хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү олон улсын хурлын гол зорилго нь ирэх жилийн 3-р сарын 1-нд болох Солонгосын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн ач холбогдлыг хоёр Солонгосын нэгдмэл үнэт зүйлийн хэмжээнд гарган ирж түүхэн сургамж, ач холбогдлыг Солонгосын хойгийн хөгжил дэвшлийн шинэ эрин үе эхлэх боломжтой харуулахыг зорьж байна.

Энэ хурал 3 сарын 1-ний хөдөлгөөний түүхэнд холбогдсон Монгол, Энэтхэг, Японд үргэлжилсээр 2019 оны 3 сарын 1-нд БНСУ-д дуусах юм. Энэ хурлыг манай улсаас эхлүүлэхээр төлөвлөсөн нь Монгол улсын байршил геополитик хувьд ач холбогдолтой, хоёр Солонгостой адил тэгш найрамдалт харилцаатай, зүүн хойд Азид энх тайван, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтойг тод харуулж байгаа явдал юм.

Энэ хурлаар

“3 сарын 1-ний Солонгосын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ач холбогдол”,

“Солонгосын хойгийн шинэ хавар-нэгдлийн үйл явцийн хэтийн төлөв”,

“Зүүн хойд Ази дахь тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”,

“Зүүн хойд азийн эдийн засаг” гэсэн 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд сэдэв тус бүрээр Монгол Улс дээрх асуудлуудад ямар оролцоотой байх тухай гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид санал бодлоо хуваалцаж ярилцах нь  хурлын бас нэг зорилго.

ХОЁР СОЛОНГОСЫН АСУУДАЛД, УЛМААР БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРТ МОНГОЛ ОРНЫ ҮҮРЭГ ОРОЛЦООГ ТОДРУУЛАХ НЬ ЧУХАЛ

 Манай улсын хувьд цөмийн зэвсгээс ангид статустай, төвийг сахьсан улс гэдгээ дипломат харилцаанд нотолсон. Мөн бүс нутгийн итгэлцэл, хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх үүднээс манай улс Улаанбаатарын яриа хэлэлцээ (Ulaanbaatar dialogue), Улаанбаатарын үйл явц (Ulaanbaatar process) гэсэн бодлого үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэг, олон улстай идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашилбал Олон улсын атомын эрчим хүчний агентлагт ажилладаг Монголын мэргэжилтнүүд Иран, Умард Солонгост очиж хяналт шалгалтын ажилд шинжээчдийн хувиар оролцож байсан туршлагатай. Мөн Венад төвтэй зэвсгийн туршилтыг хориглох олон улсын байгууллагад манай улс цөмийн зэвсгийн аливаа туршилтын талаар шууд мэдээлэл өгөх чичирхийллийн, нил авиа, радионюклидын болон нобел хийх 4 станцыг ажиллуулж холбогдох мэдээллийг тогтмол өгдөг. Энэ маягаар Умард солонгосын цөмийн асуудалд аль нэг том гүрнийг дагахгүй, төвийг сахисан, асуудалд бодит байдлаар оролцох өргөн боломж байгааг Монголын болон гадаадын олон судлаачид нотолдог. Энэ тухай “Цэнхэр сүлд” ТББ хуралд оролцогчдод тодорхой мэдээлэл өгч судлаачдын саналыг өгөх боломжтой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?