36 УДАА ХОЙШИЛСОН "НОЁН УУЛ"-ЫН ШҮҮХ ХУРАЛД ИРГЭД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2018-06-07  

“Ноён уул" буюу Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордыг ухна, ухуулахгүй гэсэн маргаан хоёр жил дамнан үргэлжилж байгаа юм.  

"Ноён уулаа аваръя" ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцлагч АМГТГ болон гуравдагч этгээдээр "Сентерра гоулд" компани оролцсон шүүх хурал 2 жил дамнан үргэлжлэхдээ нийтдээ 36 удаа хойшлоод бйасан бол өнөөдөр 37 дахь удаагийн шүүх хурал болж нэхэмжлэгч тал буюу "Ноён уулаа аваръя"хөдөлгөөнийхөн ялалт байгуулжээ.

Уг хэргийг эргэн сануулахад,

2016 оны 2-р сард УИХ чуулганаараа Гацууртын ордыг ашиглаж 66 хувийг Канадын "Сентерра гоулд" компани, 34 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан байдаг. Ингэхдээ тус ордоос 70 тонн алт олборлоно гэж тооцолсон юм.

Гэвч "Сентерра гоулд" компанид олгосон 431А, 372А дугаар лицензтэй талбай нь Хүннүгийн үеийн булш бунхан бүхий түүхийн маш үнэт ховор олдворуудтай талбай учир тус талбайг ухуулахгүйн тулд нутгийн иргэд, ТББ-ууд нэгдэн тэмцэж эхэлсэн юм.

Уг нь 2016 онд анхан шатны шүүхээс "Сентерра гоулд"-ын зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан ч хариуцагч тал давж заалдсанаар анхан шатны шүүх рүү буцаад байсан юм. Харин өнөөдөр тэд ийнхүү 36 удаа хойшлуулсан шүх хуралд ялалт байгуулжээ.

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:BAYR HURGHIE EE!!! 2018-06-08
баяр хүргъе:Эх нутгаа гэх сэтгэлтэй иргэдэд баярлалаа. Газар ухуулаад баяжих боломж алга. Оюу толгойг хар, бая****а ухуулаад л өрөнд даруулаад байхын оронд ухуулаагүй нь дээр шүү 2018-06-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?