ЭКС ЕРӨНХИЙ САЙДУУДЫГ СУЛЛАЛАА

2018-06-08  

Хорих 461-р ангид хоригдож байгаад өвчний улмаас Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнөөдөр суллалаа.

Өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцлах тухай прокурорын хүсэлтийг хангасан байна. Шүүхээс тэднийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьжээ.

Өчигдөр Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоон батлан даалтад гаргах саналыг Эрүүгийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн билээ.

Мөн түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан хоригдсон Б.Бадралыг ч батлан даалтад гаргасан талаар мэдээлэв.  Тэднийг 50 гаруй хоног саатуулахдаа 4-5 удаа мэдүүлэг авчээ.

 

 

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:BAGABANDI ELBEGDORJ NARIIG HORIJ SHALGAH HEREGTEY SHUUU DEE!!! 2018-06-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?