ЖҮДОЧ БИШ ЕРӨНХИЙЛӨГЧ, МОТОЧ БИШ ЕРӨНХИЙ САЙД ГЭДГЭЭ САНА!

2018-06-09  

Өнөөдөр монгол улсад олон улсын гэх тодотголтой хоёр арга хэмжээ болж байна.

Нэг нь Зүүн Азийн Аварга Шалгаруулах Жүдогийн тэмцээн

Нөгөө нь “Талын салхи” моточдын фестиваль

Харин Монгол Улсын ерөнхийлөгч нь Спортын төв ордонд болж буй Жүдогийн тэмцээнийг нээн үг хэлж, Ерөнхий сайд нь Тэрэлжид болж буй моточдын фестивалийг нээн үг хэлж, өөрөө моточдын парадад оролцжээ.

Нэг нь жүдоч, нэг ч моточин. Магадгүй тэдний сайн чадах зүйлс нь энэ байх. Гэхдээ тэд өнөөдөр эндээсээ огт өөр байранд, огт өөр түвшинд очсон гэдгээ санаагүй бололтой.

Уг нь Х.Баттулга гэх эрхэм сайн тамирчин, жүдогийн холбооны сайн ерөнхийлөгч гэдгийг монголчууд мэдэхийн дээдээр мэднэ.

Гэхдээ тэр одоо тамирчин бус Монгол улсын ерөнхийлөгч!

Тамирчин ерөнхийлөгч байлаа гээд жижиг сажиг тэмцээн болгон дээр гүйж очиr үг хэлнэ гэсэн үг биш! Хэдий олон улсын тодотголтой боловч түүнийг зохион байгуулдаг Монголын жүдо бөхийн холбоо, Зүүн Азийн жүдо бөхийн холбооноос эхлээд арга хэмжээгээ нээгээд үг хэлчих түвшний хүмүүс олон бий. Гэвч...

Бүр ерөнхийлөгч нь жүдог дэмждэг болж харагдмаар байгаа бол тэмцээнийг зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга нь яагаад үг хэлж болсонгүй вэ?

Яагаад олон улсын чанартай тэмцээнд үг хэлсэн ерөнхийлөгч буруутай вэ гэж үү?  Яагаад гэвэл ерөнхийлөгч ерөнхийлөгч шиг л байх ёстой юм.

ЧОППЕРЧИН БИШ ЕРӨНХИЙ САЙД ГЭДГЭЭ САНА!

Түүнтэй нэгэн ижлээр моточдын фестивальд ерөнхий сайд нь үг хэлж, бүр өөрөө манайлан мотоцикль унаж парадад оролцох...

Уг нь У.Хүрэлсүхийг цэргийн хүн шиг диктатуртай байж, төрөл бүрийн чадвартай байх /Путин шиг/ гэж хичээдгийг монгол түмэн мэднэ. Түүний чопперчин гэдгийг ч мэднэ. Гэвч тэр өнөөдөр чоппечин биш Монгол улсын Ерөнхий сайд!

Тэр мото спорт сонирхдог байлаа гээд захын нэг сонирхлоороо нэгдсэн моточдын зугаа цэнгэлийн арга хэмжээг нээн үг хэлээд зогсох ёсгүй. Яагаад гэвэл тэр бүхэл бүтэн улс төлөөлсөн ерөнхий сайд учраас.

Тэгээд ч мото фестиваль гэгч уг арга хэмжээ нь хэсэг, бүлэгхэн хүмүүсийн сонирхол, зугаацлын арга хэмжээ болохоос биш бүхэл бүтэн монгол улс, монголчуудад хамааралтай асуудал огтхон ч биш!

Магадгүй тэр зүгээр л нэг УИХ-ын гишүүн, эсвэл аль нэг яамны сайд байсан бол түүний энэ байдлыг хүлээн зөвшөөрч болох биз...

Хамгийн гунигтай нь энэ арга хэмжээнүүдийг Нийслэлийн ЗДТГ, НЦГ, ЗЦА гэх мэт төрийн байгууллагууд, хамтран зрхион байгуулж, мөнгө санхүүгээр дэмжиж байгаа ажээ. Хэдэн зуун сая төгрөг урсгаж буй нь тодорхойгүй...

Гэтэл цаана нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоос шороо, утаа униар...асуудал хөвөрсөн хэвээр...

Нэг бол жүдоч Ерөнхийлөгч, чопперчин Ерөнхий сайдтай улс энэ бүхнийг зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой юм уу?

 

 

 С.Шүрэнчимэг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: Зүгээр л ажлыг нь хийлчих 2018-06-09
Mongol:unen teneg ****anuud yumaa hiih yumaa olj yadtcan !!!! ene yag zov bchjeee !!!! 2018-06-09
Иргэн:Би төрийн тэргүүн, ерөнхий сайд 2 оо дэмждэг. Гэхдээ төр бөмбөгөр ёс ёмбогор гэж үг байдаг. Одоо Монгол улсаа хөгжүүлэх цаг. Бид цаг хугацаатай уралдах ёстой шүү дээ. 2018-06-11
Зочин:Моточид хүчирхийлэлийн эсрэг.аян өрнүүлжээ. Надад нэгэл соин санагдлаа.Тэдний өмссөн хувцас.шивээс,тэр унааныхан дуу чимээ өөрөө хүчирхийлэлийг санагдуулах юм,Барууны зарим оронд энэ мотоциколуудыг унах тусгай газар байдаг бөгөөд хот дотуур унуулдаггүй гэсэн.Сүүлийн үед хотын захын хороолол дунд энэ мотоцикол шөнөжин муухай дуугарч давхилдаж орилуулж,замын урсгал сөрөн давхилдаж сүр үзүүлж галзуу мэт аашилж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна, Гэтэл үүнийг манай удирдагчид өөгшүүлээд байгаа нь гайхмаар юм.Баячуудын хүүхдүүдийн зугааг дэмжихийн оронд борчуудынхаа амаглан тайван байдлыг хангах талаар анхаараачээ 2018-06-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?