Д.МУРАТ, Д.ГАНТУЛГА НАРЫН АСУУДЛЫН ТАЛААР ДАХИН ХУРАЛДАНА

2018-06-11  

УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг ахин хуралдаж, шийдвэрлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн байдаг. Улмаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн хүлээн аваагүй юм. Гэсэн ч Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй ч үргэлжлүүлэн шалгаж үнэн мөнийг олно" гэсэн юм.

Мөн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг зайлшгүй түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн саналыг эмэгтэй гишүүд илэрхийлсээр байгаа. Өөрөө санал хураалтад оролцох нь хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гэж шүүмжлэлтэй байр суурьтай байгаа юм.  

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?