УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙХЭЭ БҮРЭН ЭРХЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЛАА

2018-06-11  

Яг одоо төрийн ордонд УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА мэдээлэл хийж байна. Тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаагаа илэрхийллээ. Хэлсэн үгэндээ “Би УИХ-гишүүнийхээ хувьд өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чадахгүй зүйл олон байлаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зан чанараасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж байна. Гэр бүл, хайрт хань, найз нөхөд, хамтдаа хууль батлалцсан эрхэм гишүүд болон хүндэт сонгогч нараасаа уучлал хүсч, албан ёсоор гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байна” гэлээ.

Тэрээр өөрийгөө болон хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиосонд орсонд нь эмэгтэй хүнийх нь хувьд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлсэн юм.  Дээрх хүсэлтээ албан ёсоор УИХ-ын дарга М.Энхболдод өглөө. 

 

 

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ОДОО ЭСРЭГЭЭР НЬ САЙН ЗАЛУУ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙНА ГЭЖ МАГТААД ЭХЛЭХ БАЙХ ДАА МАНАЙ АРД ТҮМЭН 2018-06-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?