ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА

2018-06-11  

УИХ-дахь эмэгтэй гишүүд хүчирхийлэл болон хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

Энэ талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн ахлагч Г.Оюунхорол “УИХ-д орж ирсэн залуу гишүүд шударгаар ажиллана гэж байсан ч үг үйлдэл хоёр нь алд дэлэм зөрлөө. Ямар байгааг нь ч ард түмэн харж байна. Тиймээс энэ залуучуудыг өөрт таалагдсан сэдвээ авч, попрох биш аливаа асуудалд бодитой нухацтай хандаж суралцаасай гэж хүсч байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Парламентын сонгогдох насны босгыг нэмэх ёстой. Залуу насны алдаа гэж зарим хүмүүс өмөөрч байна. Харин бид өмөөрөхгүй, бид бол ээжүүд, эмэгтэйчүүд" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Хүний олноор асуудал шийдэгддэггүй. Нууц санал хураалтан дээр 13 гишүүний 11 нь байр сууриа хадгалж үлдсэн. Харин зарим гишүүд хэвлэл мэдээллээр буюу ард түмний өмнө сайхан зүйл ярьчихаад, санал хураалтан дээр тэс өөр байр суурь илэрхийлж байгаад харамсаж байна гэж тус тус илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ГАРГАСАН ХҮСЭЛТ

 

 

 

Б.ХУЛАН

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ЦААШИД ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ БАЙГАА ТА НАР 2018-06-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?