ХУУЛЬ БУСААР ТОМИЛОГДСОН Л.ГАНБОЛДЫГ ҮХЦ ХЭЛЭЛЦЭНЭ

2018-06-11  

Иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилох тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байдаг.

Үүний дараагаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж байсан. Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

Тиймээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын “Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэц уг заалтыг түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл УИХ "Цэц ийм асуудал хэлэлцэх ёсгүй гэж үзэн" Цэцийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосноор Л.Ганболд нь одоог хүртэл аймгийн засаг даргын суудалд байсаар байгаа. Уг асуудлыг УИХ ийнхүү өмөөрсөн тул цэц ахин хуралдаж их суудлаар /энэ баасан гаригт буюу 6-р сарын 15-нд/ хэлэлцэх юм байна. Угтаа бол цэцийн шийдвэр эцсийнх байсаар байхад УИХ цэцийнхээ толгой дээр гарах гэж зүтгэсэн явдал нь Хөвсгөл аймгийн зарим иргэдийн дургүйцлийг хүргээд байна. 

 

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:НЭГ АЙМАГ Ч ГЭСЭН ЭЗЭНТЭЙ, ХАМАГ ГАЗАР ШОРООГОО ХӨНДИЙЛҮҮЛЧИХГҮЙ БАЙГАА НЬ САЙН БИШ БАЙХНЭЭ 2018-06-14
ZOCHIN:АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙНА. БОЛОО БИЗДЭЭ 2018-06-14
ZOCHIN:ТӨРИЙГ САМАРДАГ ГАРУУДЫГ СОНГОХ ИЙМ Л ГАМШИГ ДАГУУЛДАГ ЮМ БАЙНА. 2018-06-14
МӨНГӨНХ:ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨВ Л ГАРЧ ДЭЭ ОДОО ХЭРХЭХИЙГ ХАРИЙ...................................... 2018-06-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?