Д.МУРАТЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

2018-06-22  

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Д.Муратыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ.

Лхагва гаригт хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дэмжсэн юм. Ерөнхийлөгч “Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн тогтоолын төсөл тус бүр дээр хориг тавьсан билээ. 

Өнөөдөр хоригийг УИХ-аар хэлэлцэн УИХ-ын олонхи нь дэмжсэнээр Д.Мурат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна. Гэхдээ гэм буруугүй гэдгээ нотолж чадвал бүрэн эрхээ сэргээх боломжтой юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?