24 УДАА ХАХУУЛЬ АВСАН ДАРГА НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

2018-06-25  

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хурлын үеэр Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээллийг өгөв.

МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь 24 удаа бусдаас  хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар  хахууль авсныг АТГ  шалгалтын явцдаа илчилсэн байна. Албан тушаалаа урвуулан их хэмжээний хахууль авсан хэргийг торгоод өнгөрдөг хуулийн зохицуулалттай. Гэтэл бага хэмжээний хахууль авсан тохиолдолд хорих ял ноогдуулдаг нь хачирхалтай.  Тухайлбал Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан  С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэж 1,6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. Эдгээр нь АТГ-ийн ажил биш шүүхийн шийдвэр учраас ямар шалтгаанаар ийнхүү “өршөөгддөг” нь тодорхойгүй байдаг. Энэ удаа 24 удаагийн хахууль авсан албан тушаалтныг ямар хуулийн зохицуулалтаар, хэрхэн шийтгэхийг олон нийт хүлээж байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
арайчдээ:24 удаа авлига авч байсан хүнийг АТГ яахаараа мэддэггүй ём бэ 2018-06-25
зөв зүйл бичсэн байна:АВЛИГА үнэртүүлсэн шүүгч нарт хариуц**** тооцох албан тушаалтан байна уу? Нөгөө ШЕЗ ийн хүн дайрч алсан нөхөр бол шүүгч нарт хариуц**** тооцож чадахгүй юм байна. Ерөнхийлөгч хуулийн байгууллагууд хэцүү замд орсонг мэдэж л байх ёстойсон. АРГА хэмжээ авах боломж байна уу? 2018-06-25
зочин: ЭНЭ ХҮМҮҮС 60 ТЭР БУМЫГ ХУУРАМЧ ГЭЖ ЯАЖ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАЖ БАЙНА АА, ЁСТОЙ ХУДАЛ ХУУРАМЧ ГЭЖ ҮҮНЭЭС ӨӨР ЮУ БАЙХ ВЭ 2018-06-25
zochin:Монголын шүүх үнэн дампуурсан шударга ёс хаана байна. Хэзээ улс шиг улс болж хөгжих юм болдоо. Ийм арчаагүй улс байх байсан ардчилал нэр зүүж суулт хийсэн **** нуудыг хүчээр тараахгүй дээ Ж.Батмөнх 2018-06-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?