МОНГОЛ УЛС ХАГАС АРДЧИЛАЛТАЙ ОРОН

2018-06-27  

Дефакто институд улс төрийн намын дотоод ардчилсан индексийг судалжээ. Намуудын дотоод ардчиллын судалгаагаар гишүүдийн оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт зэрэг үндсэн 4 үзүүлэлт биелэлээ олж чадаж байгаа эсэхийг шалгасан байна.  

Монгол улсад бүртгэлтэй 28 намаас судалгаа авах хүсэлт явуулснаас 6 нь л зөвшөөрсөн байна.  Судалгаанд оролцсон намуудын Дээд шүүхэд бүртгэлтэй 535324 гишүүн байснаас санамсаргүй түүврийн аргаар 384 хүнийг хамруулжээ. Улс төрийн намын дотоод ардчиллын индексийг тодорхойлохдоо намын гишүүдийг асуулгын аргаар судалсан байна. Судалгаанд МАН, МАХН, Хөдөлмөрийн Үндсний Нам, ИЗНН, Эх Орон Нам, АН хамрагдсан аж.

 Улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийн нийлбэр оноогоор:

  • ИЗНН – 42,2%
  • МАН – 48,2%
  • ХҮН – 51,2%
  • ЭОН – 51,4%
  • МАХН – 51,7%
  • АН – 54,2%  гэсэн дүн гарчээ.

Тус судалгааны хүрээнд “Ардчилал” институт намуудыг дараах  3 байдлаар ангилсан юм. Үүнд:

  1. 61-100 оноо авсан бол ардчилалтай нам
  2. 31-60 оноо авсан бол хагас ардчилалтай нам
  3. 30 хүртэлх оноо авсан бол ардчилалгүй нам юм.

Харин судалгаанд хамрагдсан 6 нам бүгд хагас ардчилалтай гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бол дан ганц намууд гэхээсээ илүү улс төрийн бодлогыг намын тогтолцоо тодорхойлж байгаа монгол улсад ардчилал ч ХАГАС байгааг тодорхойлж байгаа гэсэн үг юм.

Түүнчлэн “Азийн сан”-аас явуулдаг судалгаагаар улс төрийн намууд хамгийн ихээр авилгад өртдөг байгууллагын жагсаалтын 2-т бичигдэх болжээ. Тиймээс улс төрийн намуудын ардчилсан индексийг бэхжүүлэх  нь чухал гэж үзэж байгаа юм.

Энэхүү судалгааг жил бүр явуулах бөгөөд Дефакто Д.Жаргалсайхны хэлж буйгаар судалгааны ач холбогдол нь намын санхүүжилтэй холбоотой авилгыг алга болгох юм.

 

 

Сурвалжилсан:  Н.Саруултуяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?