С.ЖАВХЛАН: АТГ-Г ХЯНАЖ БАЙГАА ГАЗАР АЛГА

2018-06-28  

 

Өнөөдөр УИХ-н гишүүн С.Жавхлан төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр  УИХ-д байгаа оффшор данстай хмүүүсийн мэдүүлгийг ирүүлээч гэсэн албан бичгийн АТГ-т хоёр ч удаа хүргүүлжээ. Харин  АТГ хоёуланд нь учир битүүлэг, эрх мэдэлтэн, хагартлаа цадаж баяжсан, Монголын ард түмний баялгийг гадаадад аваачиж нуусан хүмүүсийг хаацайлсан хариултыг илгээсэн тухай хэлсэн юм.

Түүнчлэн “УИХ-ын гишүүний хувьд хүссэн мэдээлэл авч танилцах эрхтэй. Өнөөдрийн энэ тогтолцоогоороо байвал Монгол Улс хөгжихгүй. АТГ-ыг хянаж байгаа газар алга. Тэнд хүмүүс дураараа дургиж байна. Энэ газрыг Монголын ард түмэн хяналтдаа авах хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчидтой хатуу тэмцэнэ гэж амлаж, гарч ирсэн. С.Жавхланг энэ тухай ярихад оффшор данстай хүмүүс басамжилсан байдлаар хандддаг байна. Тэгэх тусам нь оффшорчидтой хатуу тэмцэнэ гэдгээ ч хурлын үеэр хэлсэн юм.     

С.Жавхлан Ерөнхийлөгчид долоо хоног тутамд амлалтаа биелүүлэхийг сануулж, шаардах бичиг явуулахаар шийдвэрлэжээ.  “Улаан, цэнхрээр дуудагдсан энэ хоёр нам түмэн олны сэтгэл зүйгээс аль хэдийнэ арчигдсан. Амьдралд ойр буусан шийдвэрээр алх цохихгүй байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: ЗӨВ ШҮҮ 2018-06-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?