“60 ТЭРБУМ”-ЫН ГЭХ АСУУДЛААР УИХ-ЫН ЧУУЛГАН ДЭЭР НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙХИЙГ ШААРДЛАА

2018-06-28  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. “60 тэрбум”-ын гэх тодотголтой асуудлын талаар УИХ-ын хаврын чуулган хаагдахаас өмнө нийтийн сонсгол явуулах нь зөв гэж үзэж, нэр бүхий 19 гишүүний гарын үсэгтэй шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэхээр болжээ.

“Нийгэмд дуулиан болсон хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй замхран алга болдог, томоохон хэргүүд АТГ-т очоод дарагддаг. Тухайлбал, төрийн албыг үнэлэн арилжих сэдэл бүхий 60 тэрбумын хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларын асуудал, “Самуурай”, “Чингис” бондын эргэн төлөлт гээд томоохон хэргүүд АТГ дээр очоод дарагддаг нь энгийн үзэгдэл болчихлоо. Тухайн асуудлыг хэрхэн шийдсэн талаар тайлбар мэдээлэл огт хийгддэггүй, зарим тохиолдолд зориудаар хууль зүйн хувьд тодорхой бус мэдээлэл хийгээд өнгөрдөг боллоо. Тиймээс энэ удаад 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардаж байна” гэж мэдээллийн үеэр хэллээ. Уг шаардлагад Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Жавхлан, С.Жавхлан, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Л.Болд, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Л.Элдэв-Очир, Х.Энх-Амгалан нарын 19 гишүүн гарын үсэг зуржээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө 60 тэрбумын гэх асуудлаар тайлбар авахыг хүсч, АТГ-ын дарга Х.Энхжаргалд албан бичиг хүргүүлж байсан. Мөн үүнийхээ дараа УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбумын хэрэгт холбогдсон учир УИХ-ыг даргалах ёс зүйгүй, бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзэх хэрэгтэй. Энэ асуудлаа нэг тийш нь болгохоос нааш би УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй” хэмээн мэдэгдээд байсан билээ.

 

 

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: ҮНЭН ШҮҮ 2018-06-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?