ТОРНООС МУЛТРАХ АРГА БУЮУ “БИЕ МУУДАХ” ШАЛТГААНААР Ш.БАТХҮҮ БАТЛАН ДААЛТАНД ГАРЧЭЭ

2018-06-28  

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Стандарт банкинд  барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сарын хугацаа өнгөрч байна. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан ч хорих хугацааг дахин 15 хоногоор сунгааад байсан юм. Гэвч түүний бие муудсан гэх шалтгаанаар  өчигдөр батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болжээ.

Түүний өмнөхөн Оюу толгойн гэрээтй холбоотой асуудлаар саатуулагдаад байсан ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нар мөн бие муудсан шалтгаанаар батлан даалтанд гараад байсан юм.

Ер нь ч төрийн  өндөр албан тушаалтнууд хээл хахуультай холбоотой асуудлаар шүүхэд дуудагдаж, саатуулагдахдаа түүнээс мултрах гол арга нь “бие муудах” шалтгаан болж хувирсаар багагүй хугацааг үдэж буй. Тэр ёсоор энэ удаад Ш.Батхүү ч мөн бие нь муудаад амжжээ.

 

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?