ОЮУТОЛГОЙ ХЭР ТОМ ОРД ВЭ, ТА НАР ХЭР ЭР ЗОРИГТОЙ ВЭ

2018-06-29  
 (УИХ-ын эрхэм гишүүдэд илгээх товч захиа)
 
 
Оюутолгойн орд нь алтны нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтдаг, зэсийн нөөцөөрөө “Эрдэнэтийн зэсийн орд”-оос 5 дахин том, мөнгөний нөөцөөрөө “Асгатын мөнгөний орд”-оос даруй 8 дахин том юм. Зөв ашиглавал Монголчуудын амьдралыг сайн сайхан руу ЭРС ӨӨРЧЛӨХ их баялаг атал баялгийн эзэн Монголчууд 2048 он гэхэд ашиг хүртэж чадах эсэхээ мэдэхгүй, санхүүгийн луйврын золиос болсноо сэрж мэдэрч байна. Оюутолгойн ордоос хүртэх өгөөжийг харуулсан зүссэн талхны сурталчилгааны эх сурвалж нь Олон Улсын Валютын Сан (ОУВС) болохыг 2010 онд тэдний зүгээс явуулсан сурталчилгаанаас харж болно. Өдгөө мөнөөх ОУВС нь Рио Тинтогийн бүлэглэлийг хамгаалж "Оюутолгойгоор оролдох хэрэггүй" гэсэн тулган шаардлагыг манай Засгийн газарт үзүүлж, дээрэлхсээр байна. Рио бүлэглэл үнэхээр хүчтэй аж. Ротшильдийнхний удам угсаа, санхүүгийн луйврын мэргэшсэн тоглогчидтой бид өөрсдийнх нь аргаар тэмцээд амжилт олохгүй. Бидний итгэлийг хөсөрдүүлсэн МАНАН бүлэглэлд найдах бүр өнгөрсөн.
 
ОЮУТОЛГОЙН ОРДЫГ ХАРИЛЦАН АШИГТАЙ АШИГЛАХ ЧИН ХҮСЭЛ
 
Улсын Их Хуралд байгаа бол Ард нийтээсээ асуугаад үз гэж Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намууд шаардсан, зөвлөсөн. Алдаагаа засна гэдэг ухаантайн шинж. 2009, 2015 оны алдаануудаа засч, түмэн олноо зол жаргалтай болгох шийдэлд хүрч чадвал Та нарыг 2020 онд дахин сонгох болно. Үүнийг хийж чадах эсэхээс хамаарч Танаар, Танай намаар, Танай удам угсаагаар МОНГОЛ ТҮМЭН бахархах эсвэл ГУТАХ болно.
 
 
 
Иргэний Зориг Ногоон Намын дарга Ц.ГАНХУЯГ
2018 оны 06 дугаар сарын 26-ний өдөр, Улаанбаатар хот
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?