Д.ЭРДЭНЭБАТ: САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР НЭГ БОНДЫН ӨРИЙГ НӨГӨӨ БОНДЫН ӨРӨӨР Л ТӨЛЖ БАЙНА

2018-07-02  

УИХ-ын хаврын чуулган завсарлаад байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс энэ хаврын чуулганыг дүгнэж, өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан гол гол хуулиуд тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар огт хэлэлцсэнгүй. Дундуур нь нийгмийн халамжид хамааралтай маш олон хуулийг баталлаа. Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодитой нэг ч зүйлийг хийж чадсангүй. Бодлогын чанартай, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой төлөвлөсөн асуудлаар ямар ч зүйл шийдэж чадсангүй завсарлалаа” гэлээ.

Мөн түүнчлэн Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолыг аравхан хоногт хэлэлцлээ. Мэдээж, тогтоол дотор түүхий юм их бий. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашигтай ажиллуулах нь  зөв гэдэг дээр Ардчилсан нам нэг байр суурьтай байгаа. Тийм учраас манай намынхан эрх баригчидтай том ордуудын асуудлаар хэлэлцээний ширээний ард суусан. Тэгэхэд бид нэг юман дээр ойлголцсон. Стратегийн ордуудаас хамгийн том нь Таван толгой мөн юм байна. Хэрвээ Таван толгойг нээлттэй компани болгоё л гэж бодож байгаа бол толгой компанийг нь иргэдийн мэдэл хяналт, удирдлагад өгч, нийт монголчууд баялгаасаа хувь хүртэх тэр боломж руу оруулах нь зөв гэдгийг тухайн үед ойлголцсон. Энэ удаагийн чуулганаар Таван толгойн асуудлыг урагшлууллаа гэж онцлов.

Энэ хаврын чуулганы эцсээр гурван хуулийн төслийг буцаасан. Захиргааны ерөнхий хууль, Онцгой албан татвараас чөлөөлөх хууль хулгайгаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл онцгой албан татварыг нөхөн олгох тухай хууль байсан. Мөн Б.Ундармаа нарын гишүүд Ерөнхий боловсролын хүүхдүүдийн хоол боловсруулах тухай хуулийг гэнэт оруулж ирсэн. Тийм учраас АН эдгээр хуулиуд дээр завсарлага авсан гэдгийг тайлбарлалаа.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж, дотоод гадаад өр, бондын төлбөрт 753 тэрбум төгрөг төллөө гэж мэдэгдсэн. Тэгвэл АН-ын бүлэг үүнийг хэтэрхий улс төржсөн байна гэж дүгнэлээ. “Дим сам” бондыг анх 2015 оны зургаадугаар сарын 20-нд хамтарсан Засгийн газрын үед авсан. 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байсан. Энэ бондын өрийг Засгийн газар юугаар дарж байгаа вэ гэвэл 2017 онд авсан “Гэрэгэ” бондын зөрүү мөнгө болох 300 сая ам.доллараас төлж байгаа юмаа. Энэ Засгийн газар “Гэрэгэ”, “Хуралдай” зэрэг 1,4 тэрбум төгрөгийн бонд авчихаад байгаа шүү дээ. Нэг бондын өрийг нөгөө бондын өрөөр л төлж байгаа хэрэг. Тэгснээс биш ард түмний амьжиргаа дээшлээд эдийн засгийн бодит өсөлт гараад түүгээрээ өрөө төлж байгаа хэрэг биш шүү гэдгийг мөн хэллээ. 

 

 

Ц.ЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?