ЦЭРГИЙН ГЭГЭЭНТЭН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫГ “АМ НЭЭЛГЭВ”

2018-07-04  

Бүх цэргийн ерөнхий газрын гэгээнтэн Их наран хутагт гэх нэг нөхөр орон нутгийн цэргийн ангиудаар явж, сан тавин, сум харваж, нийгмийн сүлжээг шуугиулаад авсан. “Их Наран хутагт маань агаарын довтолгооноос хамгаалж сум тавилаа”, “Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгуудаар явж цэргийн ангиудад тахилга хийн, соён гэгээрүүлэх тусгай лекц номлол айлдлаа” гэхчлэнгээр шүүмж, элэглэлийг хослуулан хэд хоног цахим хуудсаар бичив.

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд энэ талаар тайлбар хийж, “Юун яасан цэргийн гэгээнтэн” гэсэн байх юм. Н.Энхболдын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимд багтаж ороод даруй жилийн хугацаа өнгөрч байхад ганц удаа дааж авсан салбарынхаа тухай ам нээж байсангүй. Харин энэ удаад цэргийн гэгээнтэн бээр сайдыг хэвлэлд ярилцлага өгөх хэмжээнд хөдөлгөсөн бололтой. Батлан хамгаалах салбар гэгээнтэн, ламгүй гэх тайлбарыг хийхийнхээ далимд салбарын тулгамдаж байгаа асуудлуудаа ч яриад амжжээ.

 

 

Б.Жаргал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ттттт:цэргийн ангиудаар дураараа явж байгаа энэ этгээд хаанахын хэн гэгч бэ Цэргийн ангиудаар дурын хүн сэлгүүцэж байдаггүй төрийн нууц гэж байдаг биш билүү БХ сайд дарга нар юугаа хийдэг байнааа бүгд шашинд мунхарсан хэрэгүү 2018-07-04
Ай мэдэхгүй :Би буруу хараад байна уу эсвэл Бас эвлүүлгэн зураг хараад байна уу...Яалт ч үгүй цэргийн хувцастай хүмүүс л байх шиг байх юм 2018-07-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?