МОНГОЛ ФИЛИППИНИЙ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ

2018-07-06  

“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-д оролцож, ажлын айлчлал хийж байгаа Филиппин Улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Н Лорензанаг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр  Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

  Монгол, Филиппин Улсын хооронд батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчнүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцоллоо.

Харин Филиппин Улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Н Лорензана:

 Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Филиппин Улсад зохион байгуулагддаг Энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, дамжаанд тогтмол оролцож байдагт талархаад цаашид хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлж Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагааны туршлагаас суралцах, Монгол Улсад зохион байгуулагддаг хамтарсан сургуульд дадлага, дамжаанд өөрийн алба хаагчдаа үргэлжлүүлэн оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Хоёр орны цэргийн алба хаагчид бүс нутгийн хэмжээнд зохион байгууллагддаг энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага, сургуулиудад хамтран оролцож, харилцан туршлага солилцдог юм.  Цаашид ч энэ арга хэмжээг үргэлжлүүлж, цэргийн боловсрол сургалт, энхийг сахиулах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, батлан хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллахаар харилцан тохиролцлоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?