УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУДАХЫГ ШААРДЛАА

2018-07-10  

Төрийн бодлого тасралтгүй урагшлах зарчимтай. Тиймээс Авлигатай холбоотой асуудал баяр наадмын амралтын өдрүүдэд бүдгэрч, алга болохвий гэсэн болгоомжлолын үүднээс УИХ-ын игшүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжилт бус чуулганыг хуралдуулах ёстой хэмээн шаардаж байна.  

6-р сарын 28-нд авлигтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах тухай 19 гишүүн гарын үсгээ зурж  УИХ-ын даргад өргөн барьжээ. Харин Хуульзүйн байнгын хороон дээр цохогдож очсон гэсэн тайлбар өгсөн ч өнөөдөр хэрхэх нь тодорхойгүй таг гацсан байна.

Тиймээс 25 гишүүн нэгдэн ээлжит бус чуулганыг хуралдуулж, авлигалын асуудлыг хэлэлцэх ёстой гэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаа юм байна. Уг нь УИХ-ын гишүүдийн 4-ний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах эрх үүсдэг юм.

60 тэрбумтай холбоотой асуудал, Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудал, Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудлуудыг УИХ сонсох ёстой гэж үзэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал эдгээр асуудлуудтай холбоотой мэдээллээ тайлагнах ёстой гэж мөн үзжээ.

Хүсэлт ёсоор бол 14 хоногийн дараа ээлжит бус чуулганыг хуралдуулах юм. Ингэхдээ АТГ-ын дарга Х.Энхжаргалын нээлттэй сонсголоор ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстой гэж үзжээ. Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх нь УИХ-ын даргын зөвлөлийн эрхийн асуудал юм.

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: ГИШҮҮН БҮР ИЙМ ШУДАРГА БАЙВАЛ САЙН САН, БАЯР ХҮРГЭЕ ДЭМЖИЖ БАЙНА 2018-07-14
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?